Аврагчид охины амийг аварлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-11 14:44:00

Нийслэлийн Баянзүрх дүүрэг буюу Сансрын колонкийн ойролцоох 57 дугаар байрны дээвэр дээрээс 10 жилийн сурагч охин үсрэхээр завдаж байгаа мэдээллийг авуутаа аврагчид газар дээр нь очжээ.

Онцгой байдлынхан аврах ажиллагааг явуулж байх үедээ 13.00 цагийн орчимд ээжийг нь авчирч охинтой ярилцуулахыг оролджээ. Өглөөний 11 цагаас эхэлж охиныг тайтгарулах гэж янз янзаар оролдсоны эцэст дөнгөж саяхан охиныг доошоо харж анхаарлаа сулруулах үед гарнаас нь татаж авчээ. Ийнхүү амиа хорлохыг завдсан охины аварчээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ