Бамбарууш хөтөлбөрийг 7 хоног бүр зохион байгуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-11 12:46:03

Өмнөговь аймгийн Нэгдүгээр сургуулийн дотуур байранд ажилладаг "Бамбарууш" хөтөлбөрийг 7 хоногт бүрт зохион байгуулдаг уламжлалтай болжээ.

Нэг тасаг тухайн долоон хоногт байрандаа зохион байгуулах ажлыг хариуцан "Бамбарууш" хөтөлбөр ажиллуулдаг бөгөөд хөтөлбөрийнхөө хүрээнд олон талт арга хэмжээ зохион байгуулдгаас тогтмол “Гахай тасаг”, “Цэвэрч тасаг” шалгаруулдаг байна.

Тус байранд аймгийн төвийн гурван сургуулийн ахлах дунд ангийн 120 хүүхэд амьдардаг байна. Голдуу хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүд том тасагтаа 10, жижиг тасагтаа 4-үүлээ байдаг ажээ. Тэд чөлөөт цагаар спорт урлагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг бөгөөд энэ сарын 18-нд цэнгээнт бүжгийн тэмцээнийг явуулахаар бэлдэж байгаа. Мөн улирлын амралт дуусаад ирсний дараа “Эрүүл спорт” арга хэмжээг хүүхдүүдийнхээ дунд зохион байгуулна. Хичээлийн дөрөвдүгээр улирлын дундаас төрөл бүрийн хичээлүүдийн давталт хийгээд эхэлчихдэг” гэж тус байрын багш н.Долгорсүрэн ярьсан юм. Энэ байранд хоёр багш, гурван жижүүр, нэг үйлчлэгчтэйгээ ажилладаг ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

 

Холбоотой мэдээ