НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Гүржид айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-28 14:56:38

ТБИЛИСИ. /ТАСС/. Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ирэх оны 3 дугаар сард манай улсад айлчилна гэж Гүржийн Гадаад хэргийн сайд Давид Залкалиан Maestro” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


“Гүрж улсын НАТО-той өрнүүлэх хамтын ажиллагааг ирэх онд өргөжүүлэн хөгжүүлэх бөгөөд энэ үйл явцад хоёр талын төлөөлөгчдийн айлчлалууд дэмжлэг үзүүлнэ. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад айлчлах үеэрээ ирэх онд болох “НАТО-Гүрж 2019” сургуулилтыг зохион байгуулах явцтай танилцах болно” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Иймэрхүү сургуулилт анх Гүрж улсад 2016 онд болж байжээ. “Ирэх онд зохион байгуулагдах уг сургуулилт илүү өргөн хүрээнд болно” гэж Гүржийн Батлан хамгаалахын сайд Леван Изория өмнө нь мэдэгдсэн байна.

 

Холбоотой мэдээ