Өрхийн эрүүл мэндийн төв зүрхний бичлэг, эхо аппараттай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/ Жаргалант
сумын Өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг аймгийн
удирдлагууд гардууллаа.
Ховд аймгийн БОЭТ-ийн ачааллыг бууруулах, Өрхийн Эрүүл мэндийн төвийн үйл
ажиллагааны тогтвортой байдлыг хангах, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний
хүрээг өргөжүүлэх, чанаржуулах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангаас 30 сая
төгрөгийн хөрөнгө оруулалт хийв.
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав аймгийн төв Жаргалант сумын зарим Өрхийн эрүүл
мэндийн төвүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардууллаа.
Аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үйлчлүүлэгчдэд нэн хэрэгцээтэй
хоёр ширхэг зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, гурван ширхэг зөөврийн эхо
аппаратыг Жаргалант сумын Рашаант, Баатархайрхан, Буянт, Жаргалан зэрэг Өрхийн
Эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өгсөн юм.
Өрхийн эрүүл мэндийн төв эдгээр тоног төхөөрөмжтэй
болсноор иргэд эрт оношилгоо эмчилгээ хийлгэх, аймгийн эмнэлэгт үүсдэг урт дараалал багасч, эмнэлгийн үйлчилгээг шуурхай авах боломж бүрдлээ.