Хөвсгөл аймаг таван жилийн дараа мал сүргийн тоогоор улсад дахин тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-12-27 17:06:16

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хөдөлмөрч малчид ард иргэд мал сүргийнхээ тоо толгойг нэмэгдүүлж 5 жилийн дараа мал сүргийн тоогоор улсад дахин тэргүүллээ. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 5709892 тоо толгой мал тоолуулсан байна.

Аймагтаа мал сүргийнхээ тоогоор Цагаан-Уул сум 456977 толгой мал тоолуулж тэргүүлсэн бол Бүрэнтогтох сум 420683 толгой мал тоолуулж хоёрт, Арбулаг сум 379068 толгой мал тоолуулж гуравт оржээ. Мал сүргээ таван төрөл дээр нь 13 сум өсгөсөн бөгөөд Мөрөн, Цагааннуур сумын мал хамгийн их өссөн гэдгийг Хөвсгөл аймгийн Статисикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу, ахлах мэргэжилтэн Т.Алтанцэцэг нар мэдээллээ. Тус аймаг 2012 он хүртэл мал сүргийн тоо толгойгоор улсад 10-аад жил тэргүүлж байсан юм.

 

Холбоотой мэдээ