Венесуэль болон Колумб улс ЭСЯ-ны ажилтнуудыг нутаг буцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-21 16:39:52

МОСКВА. /АиФ/. Венесуэль улс Колумбын Элчин сайдын яамны ажилтнуудын нэгийг нутаг буцаасан тухай Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаса мэдэгджээ.


“Колумбын Элчин сайдын яамны консулын хэлтсийн ажилтан Хуан Карлос Перес Вильямисарыг нутаг буцаана. Тэрбээр 48 цагийн дотор Венесуэлийг орхин явах ёстой” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Венесуэлийн эрх баригчдын гаргасан энэ үйлдэл нь Колумб улсад барьсан хариу үйлдэл аж.

Колумбын эрх баригчид тус улс дахь Венесуэлийн Элчин сайдын яамны ажилтан Карлос Пиног нутаг буцаасан байна.  


Ерөнхийлөгч Николас Мадурог хөнөөхийг завдсан хэрэгт Колумб улс холбоотой гэж Венесуэль улс үзэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор хөрш хоёр орны харилцаа илүү  хурцадмал болоод байгаа юм. 

Холбоотой мэдээ