Сири улсаас цэргүүдээ татахгүй байхыг Д.Трампт уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /ТАСС/. Сири улсаас цэргүүдээ татах тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг Бүгд Найрамдах болон Ардчилсан намын сенатууд шүүмжилж байгаагаа хэвлэлд зориулсан хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.
“Washington Examiner” сонины мэдээлснээр, Бүгд Найрамдах намын сенатч Линдси
Грэм, Ардчилсан намын сенатч Роберт Менендес, Жек Рид нар байр сууриа эргэн
харахыг Америкийн төрийн тэргүүнд уриалсан байна.
“Дэлхий дахин энэ бүхнийг шийдвэр
мэтээр хүлээн авах болно. Манай холбоотнууд яагаад ийм зүйл болсныг ойлгохыг
хичээж байна. Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис Ерөнхийлөгчийн шийдвэрийг
дэмжээгүй. Сири дэх “Лалын улс” террорист бүлэглэл хараахан ялагдаагүй байгаа
гэж Ж.Мэттис мэдэгдсэн. Сириэс одоо цэргээ
татах нь тохиромжгүй үе юм гэж Ж.Мэттис үзэж байна” хэмээн Грэм
мэдэгджээ
Түүнчлэн байр сууриа өөрчлөхийг Ерөнхийлөгчид уриалсан хамтарсан тогтоолд гурван сенатч гарын үсэг зурах бодолтой байгааг тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Грэмийн мэдэгдэл Д.Трампт эргэлзээ төрүүлжээ. Тэрбээр энэ
талаар “Твиттер” хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ.
“Цэргүүдийн амь насыг аварч хамгаалан, хэдэн тэрбум ам.доллараар нь хэмнэх
боломжоос Линдси Грэм татгалзаж магадгүй байна гэдэгт итгэхэд бэрх юм. Бид яагаад дайсныхаа талд дайтаж, Орос, Иран, бусад улсын төлөө "Лалын улс" бүлэглэлийг устгах ёстой гэж? Улс
орондоо төвлөрч, залуучуудаа гэрт нь буцаах цаг нь болсон” хэмээн тэрбээр
тэмдэглэсэн байна.