Өсвөр насныханд БЗДХ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан ЕБС, МСҮТ-ийн сурагчдын дунд бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх үзлэг шинжилгээг зохион байгуулжээ.
Үзлэгт 15-18 насны 1656 хүүхдийг хамруулахад тэмбүүгийн халдварын гурван тохиолдол илэрсэн байна. Аймгийн БОЭТ-өөс тэдгээр хүүхдүүдийг хавьтагчийн хамт эмчлэн эрүүлжүүлээд байгаа юм.
БОЭТ, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг болон сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд нь бэлгийн замаар дамжих халдвар, ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, 1400 гаруй цэргийн насны залуус, шинээр хяналтанд орсон жирэмсэн 2064 эмэгтэй, өсвөр насны 1600 гаруй охид, хөвгүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөөд байна.