Д.Бауыржан орон нутгийн шилдэг сониноор шалгарсан "Монгол заман" сонины удирдлагад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-18 22:47:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан саяхан сэтгүүл зүйн оны шилдгүүдийг шалгаруулах "Ган үзэг 2018" наадмаас "Орон нутгийн шилдэг сонин" шагнал хүртсэн "Монгол заман" сонины ерөнхий редактор Р.Асылбекийг өчигдөр хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

 Тэрээр тус аймгаас анх удаа улсын шилдэг сонингоор тодорсон явдалд баяр хүргэж, цаашид дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

"Монгол заман" нь 2010 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба казах хэлээр хоёр долоо хоног тутам  гардаг сонин юм. Саяхан 205 дахь дугаараа гаргасан тус сонинг манай улсын есөн аймаг, нийслэл Улаанбаатар хотын казах иргэдээс нийтдээ 1500 гаруй хүн захиалан уншдаг байна.  

Холбоотой мэдээ