ТҮЦ машинаас Шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй эсэх тодорхойлолт авах боломжтой болов

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-18 13:49:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдэд ойртуулах, хүртээмжтэй хүргэх зорилгоор ТҮЦ машинаас “Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт”-ыг авах боломж бүрдэв.

Энэхүү ажлын хүрээнд ШШГЕГ-аас шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй эсэх нь тогтоогдсон иргэдийн мэдээллийн санг “Үндэсний дата төв” УТҮГ-т шилжүүлсэн бөгөөд лавлагаа, тодорхойлолт авах иргэн нь иргэний үнэмлэхээ “Төрийн үйлчилгээний цахим” /ТҮЦ/ машинд уншуулж тодорхойлолтыг авч болох аж.

Өмнө нь дээрх лавлагааг авахдаа ШШГЕГ-ын 100 айл дахь II байранд тодорхой баримт бичиг бүрдүүлэн биечлэн очиж авдаг байсан юм.

Холбоотой мэдээ