Налайхын замд осол гарч, нэг хүний амь нас хохирлоо

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-11 16:03:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст өчигдөр оройн 20.36 цагт Налайх, Чойрын уулзварын орчим зам тээврийн ноцтой осол гарсан дуудлага иржээ.

Тодруулбал, Говьсүмбэр-Улаанбаатар чиглэлд зорчиж явсан “H.Sonata-6 маркын автомашинтай T.Prado автомашин мөргөлдсөн осол гарчээ. Дуудлага хүлээн авсан даруй, цагдаагийн байгууллага, Налайх дүүргийн Онцгой байдлын 28 дугаар ангийн алба хаагчид ослын газар шуурхай хүрч тээврийн хэрэгслийн төмөрт хавчигдсан “Sonato-6”автомашины жолооч, 22 настай, эрэгтэй С-ийг гарган авч, яаралтай эмнэлгийн байгууллагад хүргэсэн аж. Эмнэлэгт шаардлагатай арга хэмжээг авсан боловч тухайн иргэн шархаа даалгүй нас барсан байна. Иймд жолооч та бүхнийг замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ