АНУ, Франц ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-09 10:20:53

МОСКВА. /Sputnik/. АНУ болон Францын мэргэжилтнүүд “Нээлттэй тэнгэр” гэрээний хүрээнд энэ сарын 9-13-нд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг хийнэ гэж ОХУ-ын Цөмийн аюулыг бууруулах үндэсний төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Руслан Шишин мэдэгдэв.

ОХУ-ын шинжээчид нислэгийн бүхээгт байлцаж, гэрээнд заасан ажиглалтын төхөөрөмжийг ашиглах байдал болон нислэгийн параметрийг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянана гэж мэдэгдэлд дурджээ.

Хүйтэн дайны дараа Европ тивийн улс орнуудын дунд харилцан итгэлцлийг бий болгох зорилгоор авч хэрэгжүүлсэн гол арга хэмжээний нэг болсон “Нээлттэй тэнгэр” гэрээг 1992 онд байгуулсанд нийт 34 улс нэгдсэний дотор НАТО-гийн гишүүн орнуудын дийлэнх, ОХУ болон төвийг сахисан байр суурьтай Швед, Финланд зэрэг орон орж байна. Цэргийн салбарт нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор гишүүн 34 орны нутаг дэвсгэр дээгүүр зэвсэггүй онгоцоор ажиглалтын нислэг үйлдэх заалтыг тус гэрээнд тусгасан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ