Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна
ЛАВЛАГААМалчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар хүйтэн байна.
2016 оны гуравдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан голын эхээр 23-28 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.