Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-03-08 11:23:02

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 08. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын 29. Ангараг гараг.

Чөдөр одтой, 3 хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 22 минутад мандан, 18 цаг 44 минутад жаргана. 

Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ