Ирэх онд орон нутгийн хөгжлийн сангаас 1.9 тэрбум төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-04 21:27:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-аар орон нутгийн хөгжлийн сангаас 2019 онд шинээр 1,37 тэрбум төгрөг, өмнөх оноос шилжсэн 540,0 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийхээр баталлаа.

Дээрх төсөвт өртгөөр хөрөнгө оруулалтын 7, тоног төхөөрөмж худалдан авахаар 4, их засварын 4, төсөл, хөтөлбөр арга хэмжээний 4 нийт 19 ажлыг гүйцэтгэхээр төсөвлөсөн байна.

Тодруулбал, 412,1 сая төгрөгийг БНСУ-ын Гуяан хотын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Аз жаргалын төгөл”-д 100 га ойн зурвасын усалгааг цэвэр усны төвлөрсөн системд холбох, Мандалговь хотын 14-р байрны орон сууцны гадна фасад, Дэлгэрцогт сумын халуун усны барилга, тус сумын гудамж хорооллыг цэгцлэх, Адаацаг сумын сургуулийн гадна талбайг тохижуулахад зарцуулна.  

Мөн Мандалговь хотын гэр хорооллын ус түгээх 14 худгийг SMART болгох, Хот тохижуулах газарт хогийн автомашин, Сайхан-Овоо суманд бохирын машин худалдан авах бөгөөд Луус сумын сургууль, Цагаандэлгэр сумын ЗДТГ-ын  дээврийн засвар, Адаацаг сумын ЗДТГ-ын их засварын ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Түүнчлэн мал эмнэлгийн үйлчилгээнд 272,573  сая төгрөг, аймгийн төвийн дулааны 2-р хэлхээний шугам сүлжээний зураг төсөвт 150,0 сая төгрөг зарцуулна.

Харин орон нутгийн хөрөнгөөр 2019 онд хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, барилга байгууламжинд нийт 599,4 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсний 200,0 сая төгрөгөөр аймгийн ИТХ-ын хэрэгцээнд автомашин, 225,0 сая төгрөгөөр Хулд, Эрдэнэдалай, Гурвансайхан, Цагаандэлгэр, Өлзийт 5 сумын ЗДТГ-ын хэрэгцээнд автомашин худалдан авах ажээ.  

Холбоотой мэдээ