Эцэг Бушийг оршуулах ёслолд БНСУ-ын Гадаад хэргийн сайд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-12-04 16:59:20

СӨҮЛ. /Yonhap/. Энэ долоо хоногийн лхагва гарагт болох АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Херберт Уокер Бушийг оршуулах ёслолд БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ва оролцоно гэж түүний ажлын албанаас мягмар гарагт мэдээлэв.


“Оршуулах ёслолын арга хэмжээнд оролцох Кан Кюн Ва тэргүүтэй бүрэлдэхүүнд АНУ-д суугаа БНСУ-ын Элчин сайд Чо Ён Жэ болон “Понсан” группын гүйцэтгэх захирал нар багтана” гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлжээ.


Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Кан Кюн Ва АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой яриа хэлэлцээ хийж магадгүй аж. 

Холбоотой мэдээ