Туркийн эмэгтэйчүүд жагсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-07 16:35:36

ИСТАНБУЛ. /Reuters/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй тохиох гэж байгаатай холбоотойгоор цугласан эмэгтэйчүүдийг тараахын тулд Туркийн Истанбул хотын цагдаа нар резинэн сум ашиглажээ.

Хэдэн зуун эмэгтэй ням гарагт Истанбул хотын төв талбайд цугларч, уриа лоозон хашгирцгаасан байна. Тэд эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөний бэлгэ тэмдэг болсон хөх ягаан өнгийн зурагт хуудсууд барьцгаасан байв. Жагсагчид Туркийн нийгэм дэх эмэгтэйчүүдийн байдалд анхаарал хандуулах хүсчээ. Жагсаал цуглааныг тараах үеэр нэг эмэгтэйг баривчилсан байна.

Ням гарагт мөн Туркийн нийслэл Анкара хотод хэдэн арван эмэгтэй жагсаж, цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болсон байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ