Сант сумын багачууд шинэ цэцэрлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-11-28 22:49:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/. "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил"-ийн хүрээнд дахин нэг цэцэрлэгийг шинээр ашиглалтад орууллаа. Улсын төсвийн 789.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сант суманд 75 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгийг барьж, өнгөрөгч бямба гарагт ашиглалтад оруулсан юм.

Үүний үр дүнд Сант сумын 100 гаруй хүүхэд багачууд тав тухтай орчинд сурч хүмүүжих, багш сурган хүмүүжүүлэгчид ая тухтай орчинд ажил үүргээ гүйцэтгэх боломж нэмэгдэж байна.


Хуучин цэцэрлэгийг аймгийн МХГ-аас 2012 онд акталжээ. Шинэ цэцэрлэгийг салбарын яамнаас 5 сая төгрөгөөр тохижуулж, сумын удирдлага, эцэг эхчүүдээс 13 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.

Зорилтот жилийн хүрээнд энэ оны аймгийн нийт хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг боловсролын салбарт зарцуулж, хүүхэд багачууд сурч боловсрох, хөгжих, хүмүүжих таатай орчин нөхцөл бий болгож байгаа юм.


Холбоотой мэдээ