Харумафүжи Д.Бямбадорж башёг тэргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-07 10:51:05

Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын “Харү башё”-гийн банцүкэ гарлаа.

Энэ удаагийн башёг мэргэжлийн сумо бөхийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж Зүүн талаа тэргүүлэн барилдаж, баруун талаас 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал босч барилдах бол 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд аварга зүүний удаад босч барилдана. Энэ удаа дээд зиндаанд манай найман бөх барилдана. Харин гэмтэлтэй байсан озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хамгийн сүүлд бичигджээ. Ичиножёо А.Ичинноровын хувьд Маэгаширагийн 11-т эрэмбэлэгджээ. Арслангуудыг Котошёогикү тэргүүлэн Кисеносато удаалжээ.

Дэд зиндаанд манай долоон бөх хүчээ сорино. Жүрёо зиндааг Сэйро Э.Өнөболд зүүний нэгээс тэргүүлж байна. Мөн ахмад бөх Асасекирюү Б.Дашням барууны хоёрт бичигдэн бусад бөхчүүдээ манлайлжээ. Өмнөх тэмцээнд Макүшита зиндааг тэргүүлсэн Шёотэнро Д.Нямсүрэн зиндаа ахисан бол хүнд өвчтэй байгаа Токитэнкү А.Хүчитбаатар макүшита зиндаа руу буусан байна. Макүшитад манай зургаан бөх барилдахаас зүүний гурваас Дайшохо, долоод Токитэнкү, наймд Сакигаке нар бичигджээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ