Нийт нутгийн 40 орчим хувьд цастай, өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг
уур, орчны шинжилгээний газраас энэ оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан
зудын эрсдлийн зургаас үзвэл нийт нутгийн 20 гаруй хувьд нь өвөлжилт, хаваржилт
хүндрэх болзошгүй эрсдэлтэй
гарчээ.
Үүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн ихэнх, Завхан,
Баянхонгор, Өвөрхангай, Архангайн зарим нутаг хамрагдаж байгаа юм. Түүнчлэн 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт
нутгийн 40 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ. Үүнд, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл,
Архангай, Булган, Хэнтийн ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай,
Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод аймгийн зарим сумдын нутгаар 0-5 см, Увсын Давст,
Хяргас, Завханы Идэр, Тэс, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Баянхайрхан, Баян-Уул,
Яруу, Улиастай, Хөвсгөлийн Арбулаг, Архангайн Чулуут, Булганы Тэшиг, Хэнтийн
Дадал сумдын нутгаар 6-10 см, Баян-Өлгийн Даян, Увсын Улаангом, Баруунтуруун,
Зүүнговь, Түргэн, Малчин, Хөвсгөлийн Улаан-Уул, Хатгал, Сэлэнгийн Ерөө (Бугант)
сумдын нутгаар 11-16 см зузаан цастай, бусад нутгаар цасгүй байна.