Гректэй залгаа хилээ хамгаалахад Болгар 400 гаруй цэрэг илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-06 10:31:43

СОФИ. /France-Prеsse/. Гректэй залгаа хилээ хамгаалахын тулд Болгарын эрх баригчид 400 гаруй цэрэг болон аюулгүй байдлын ажилтнуудаа илгээх шийдвэр гаргалаа гэж тус улсын Ерөнхий сайд Бойко Борисов мэдэгджээ.

Болгарын эрх баригчид цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор “Балканы чиглэлээр” дүрвэгсдийн урсгал нэмэгдэхээс болгоомжилж ийм шийдвэр гаргасан байна.

“Арми, цэрэгжсэн бүлэглэл болон цагдаагийн 400 гаруй төлөөлөгч хил дээр байнга байрлана” гэж Борисов хэлжээ.  

Түүний хэлснээр, шаардлагатай тохиолдол Гректэй залгаа хил дээр хүчний төлөөлөгчдөөс нэмж 500 орчмыг байрлуулна.

Европын Холбооны хилийн “Frontex” агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн онд тус холбооны орнуудад 1.8 сая цагаач, дүрвэгч иржээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ