Хөвсгөлд 1036 иргэнийг ажилд зуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-21 17:21:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс он гарсаар 1036 иргэнийг ажилд зуучилжээ. Ажилд зуучлагдан орсон иргэдийн  556 нь эмэгтэйчүүд гэнэ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 1595 иргэн байгаагийн 814 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 629 иргэн буюу 65.1 хувиар, эмэгтэйчүүд 285 иргэн буюу 53.8 хувиар тус тус өссөн байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 70.7 хувийг бүрэн дунд, 11.9 хувийг дипломын болон бакалаврын, 7.0 хувийг суурь, 3.8 хувийг бага, 2.6 хувийг техникийн болон мэргэжлийн, 2.1 хувийг боловсролгүй, 1.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, насны бүлгээр авч үзвэл 31.4 хувийг 25-34 насны, 27.3 хувийг 35-44 насны, 20.3 хувийг 15-24 насны, 17.0 хувийг 45-54 насны иргэд эзэлж байгаа судалгааг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу  мэдээллээ.

Холбоотой мэдээ