Иргэдэд зориулсан нийтийн номын сантай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2016-03-05 14:55:18

Нийслэлийн Баянзүрх дүүргийн төр захиргааны ордонд өчигдөр нийтийн номын сангийн нээлт болжээ.

Тус дүүргийн хувьд нийслэлийн есөн дүүргээс анх удаагаа нийтийн номын сантай болж байгаа аж. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч Т.Баясах, Т.Батцогт, Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс, дүүргийн албан хаагчид, харьяа, хэлтэс албад болон хороодын Засаг дарга нар оролцлоо. Мөн зохиолч, яруу найрагч Б.Сарантуяа нээлтэд оролцон өөрийн номын дээжээс Баянзүрх дүүргийн нийтийн номын санд гардуулан өгсөн байна.

Иргэд нийтийн номын сангаас хууль эрх зүйн акт, эрх бүхий байгууллагаас гарч буй тогтоол, шийдвэр, захирамж болон харьяа хэлтэс албадын үйл ажиллагаандаа мөрддөг хууль, дүрэм, заавар, журмын эмхтгэлтэй танилцах бүрэн боломжтой юм байна. Тус номын сан нь 7000 гаруй номтой, хууль эрх зүй чиглэлийн 1324, уран зохиолын 500 гаруй, түүхийн чиглэлийн 800 гаруй, гадаад хэл дээр 2000 гаруй номыг тус номын сангаас уншиж, тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг хангажээ. 

Н.Туяа

Холбоотой мэдээ