“Хариу нэхэхгүй тус” аяны зорилтот эмэгтэйчүүд ажилтай болжээ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-03-05 09:53:06

Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Завхан салбар зөвлөлөөс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж өрх толгойлсон нэн ядуу эмэгтэйчүүдэд хандив өглөө.

Тус салбар зөвлөл энэ удаад Улиастай сумын зургаан багийн ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй, гурваас долоон хүүхэдтэй өрх толгойлсон зургаан эмэгтэйд 2 сая төгрөг хандивлажээ. Мөн  “Хариу нэхээгүй тус” нэртэй аянд Улиастай сумын 13 ААН, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн манлайлал нэгдэж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүнийг тусламж болгон өгчээ.

Тус салбар эдгээр эмэгтэйчүүдэд нэг удаа тусламж өгөөд зогсохгүй цаашид ажилд зуучлах, хөдөлмөрийн чадваргүй бол хүүхдүүдээс нь сургалтад хамруулж дагалдан оёдолчин болон, үсчний чиглэлээр ажиллуулах ажлын байрыг нь зуучилж өгчээ.

Дашрамд дуулгахад тус салбар зөвлөлөөс энэхүү аянаа уламжлал болгож аймгийнхаа 24 сумын өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй, ажилгүй эмэгтэйчүүддээ хүрч ажиллана хэмээн мэдэгдлээ.

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ