"Бүс ба Зам"-ын дагуух орнуудын ногоон хөгжлийн индексээр ОХУ тэргүүллээ

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-11-10 21:08:57

​Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Ардын их сургуулийн судалгааны баг "Бүс ба Зам"-ын дагуух орнуудын дунд ногоон хөгжлийн индексийн судалгаа хийсэн бөгөөд өчигдөр үр дүнг нь танилцууллаа. Уг судалгааг тухайн улс орны 20 төрлийн үзүүлэлтийг харьцуулж гаргасан бөгөөд жагсаалтын эхний 10 байранд ОХУ, Албани, БНХАУ, Словени, Грек, Чех, Хорват, Киргизстан, Малайз улс дарааллын дагуу багтжээ. Байгальд ээлтэй эко технологийн хөгжлийн түвшинг үндэслэж уг индексийг гаргадаг аж. Хятад улсын хувьд ногоон хөгжлийн индекс эрчимтэй өсч буй орнуудын нэг болсон бөгөөд эко технологийн үзүүлэлт нь ногоон хөгжлийн индекс нэмэгдэхэд гол нөлөө үзүүллээ. Хятад улс ойрын жилүүдэд эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, бага нүүрстөрөгч ялгаруулдаг сэргээгдэх эрчим хүчний технологийг хөгжүүлэхэд голчилж анхаарч байгаатай нь салшгүй холбоотой юм.

​Судалгааны багийн ахлагч Шүй Лө Хуа хэлэхдээ “Бүс ба Зам санаачилгын дагуух орнуудын хувьд чулуулгаас эрчим хүч үйлдвэрлэж байгаа болон бага дунд түвшний орлоготой улс орнуудын ногоон хөгжлийн индекс сул байсан. Энэхүү санаачилгад ногоон хөгжлийн үзэл баримтлалыг нэвтрүүлснээр улс орны болон бүс нутгийн эко бүтээгдэхүүнүүдийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг үр дүнтэйгээр дэмжих болно” гэв.

А.Анхбаяр


Холбоотой мэдээ