Франц: АНУ пуужинг устгах гэрээнээс гарах нь Европыг аюулд оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-06 17:08:20
twitter.com/Nyamkanmk

ПАРИС. /TASS/. “Дунд болон ойрын зайн тусгалтай цөмийн пуужинг устгах тухай” гэрээнээс гарна гэсэн АНУ-ын шийдвэр нь Европын аюулгүй байдалд заналхийлэл учруулна гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдлээ.


“1980-аад оны дунд үед Европ пуужингийн гүн хямралд ороод байсан бөгөөд үүний дараахан баталсан чухал ач холбогдол бүхий уг гэрээнээс гарна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхийг хэдэн долоо хоногийн сонслоо. Энэ шийдвэрийн гол хохирогч нь Европ болон түүний аюулгүй байдал байх болно” гэж тэрбээр хэлэв.


Мөн тэрбээр, “Европ тив өнөөг хүртэл 70 жилийн турш энх тайван байдалтай байсан боловч үндсэрхэг үзэл газар авсны улмаас тив олон хэсэг болон хуваагдсан. Хэрвээ хүчирхэг гүрнүүд дахин зэвсэглээд эхэлбэл аюултай байдал дахин үүсэх болно. Тиймээс бид Европыг хүчирхэгжүүлэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.


Холбоотой мэдээ