“Статистик хөгжилд хөтлөгч хүч” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-11-05 21:47:05


   Увс /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагуудын статистик мэдээ тайлан хариуцсан ажилтнуудын ажлыг сурталчлах, ажлын уялдаа холбоог өргөжүүлэх зорилгоор “Статистик хөгжилд хөтлөгч хүч” аяныг аймгийн Статистикийн хэлтсээс зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд аймгийн “Шилдэг статистикч”, “Шилдэг багийн Засаг дарга”, “Шилдэг мэдээлэгч байгууллага”-ыг тус тус шалгаруулах аж. Мөн ЕБС-д статистик боловсролын хичээл заахаас гадна илтгэлийн уралдаан зохион байгуулах юм байна.

“Улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүйгээр эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн талаархи шинжлэх ухааны арга зүйгээр тооцсон, статистикийн үнэн бодит мэдээлэл, судалгаагаар төр засаг, иргэн байгууллагад адил тэгш үйлчлэх зорилготой тус салбарын ажлын ач холбогдлыг олон нийтэд таниулах, статистик мэдээ, мэдээллийн ашиглалт болон түүний хэрэглээг нэмэгдүүлэхээр “Статистик хөгжилд хөтлөгч хүч” аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд 20 гаруй ажил хийхээр төлөвлөсөн” хэмээн аймгийн Статистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг ярилаа.

 

Холбоотой мэдээ