Умард Солонгос хэд хэдэн пуужин харважээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-03 10:48:08

СӨҮЛ. /Sputnik/. НҮБ Умард Солонгост хориг арга хэмжээ авсны дараахан тус улс ойрын тусгалтай хэд хэдэн пуужин Дорнод тэнгис буюу Японы тэнгис руу харважээ.

Пуужингуудыг орон нутгийн цагаар өглөөний 10:00-д Солонгосын хойгийн зүүн хэсэгт орших Вонсан тэнгисийн цэргийн баазаас харвасан гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Мүн Сан-гюн мэдэгдэв.

“Яг хэчнээн, ямар төрлийн пуужин харвасныг хараахан тодорхойлоогүй байна. Бүх пуужин тэнгист унасан” гэж тэрбээр мэдэгджээ.

Нэгдүгээр сард цөмийн туршилт явуулсан болон өнгөрсөн сард хиймэл дагуул хөөргөсөнтэй нь холбогдуулан НҮБ Умард Солонгост хориг арга хэмжээ авсан нь өчигдөр хэрэгжиж эхэлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ