Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын бага наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-02 21:47:33


   Увс /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, пара спортын төрлүүдээр хичээллэх иргэдийн тоог нэмэгдүүлэх, улсын тэмцээнд Увс аймгаа төлөөлөн оролцох баг тамирчдыг сонгох зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын бага наадмыг энэ долоо хоногийн эхээр зохион байгууллаа.

Тэмцээн хонхот бөмбөг, гар бөмбөг, шатар, 100 буудалт даам, ширээний теннис, хөнгөн атлетик зэрэг төрлөөр явагдсан бөгөөд 11 сумын 7 багийн 130 гаруй тамирчид оролцож аваргуудаа тодруулсан юм. Тухайлбал, гар бөмбөгийн тэмцээнд У.Цогоо ахлагчтай Хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн баг 1-р байр эзэлсэн бол Б.Содномбаяр ахлагчтай Наранбулаг сумын баг 2-р байр, С.Сүхбаатар ахлагтай Хяргас сумын баг тамирчид 3-р байр тус тус эзэлсэн юм. Түүнчлэн, харааны бэрхшээлтэй иргэдийн дундах хонхот бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд 1-р байрыг С.Сүхбаатар ахлагчтай 4-р баг, 2-р байрыг М.Лантуу ахлагчтай Тариалан сумын баг, 3-р байрыг  Ц.Тэрбиш ахлагчтай 9-р баг, харин эмэгтэй төрөлд 1-р байрыг Д.Болор ахлагчтай 4-р баг, 2-р байрыг М.Мөнхжаргал ахлагчтай Малчин сумын баг тус тус эзэллээ.

Багийн нийлбэр дүнгээр 1-р байрыг Н.Басан ахлагчтай Малчин сум, 2-р байрыг Ц.Бадамдорж ахлагтай Хяргас сум, 3-р байрыг А.Лхагвасүрэн ахлагтай Цагаанхайрхан сумын баг тус тус эзэлжээ.

Холбоотой мэдээ