Гуравдугаар сарын 03-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт “Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн салбар” Удирдах ажилтны зөвлөгөөн Эрүүл мэнд спортын яамны “Б“ зааланд эхэлнэ.
09.30 цагт “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг Эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт схэлэлцүүлэг Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд болно.
10.00 цагт Өргөдлийн байнгын хороо Гааль татварын ерөнхий газарт ажиллана.
10.00 цагт "Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа" Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд нээлттэй явагдана.
10.30 цагт МХЕГ-аас нийслэлийн бүх дүүргийн эмийн сангийн мэргэжилтнүүдэд “Эмийн зохистой хэрэглээ”-ний талаар сургалтыг Хавдар судлалын үндэсний төвийн хурлын зааланд явуулна.
11.00 цагт МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбоо /АШЁМЭХ/-ноос мэдэгдэл хүргүүлэх талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа.
11.00 цагт ОБЕГ, Цагдаагийн ерөнхий газраас хамтран урд шөнө буюу Нарантуул олон улсын худалдааны төвд гарсан гал түймрийн талаар ОБЕГ-т мэдээлэл хийнэ.
11.30 цагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг, УИХ-ын гишүүн О.Баасанхүү халз мэтгэлцээнд дуудах талаар Монголын ногоон намаас "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.00 цагт Mongol News мэдээллийн төв Хөдөлмөрийн Үндэсний Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт ИЗНН-ын нийслэл, дүүргийн намын хороод АН-тай нэгдэх талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Хан-Уул дүүргийн Нэхмэлийн шар байр, Бүкийн 53,54 байрны дахин төлөвлөлтийн асуудлаар оршин суугчидтай "Нээлттэй сонсгол" зохион байгуулна. Нээлттэй сонсголд УИХ-ын гишүүн Л.Болд, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Өргөдөл гомдлын хорооны дарга Н.Отгонбаяр, ХУД-ийн 2, 3 дугаар хорооны ИНХ-ын дарга болон иргэд оролцоно. Арга хэмжээ Хан-Уул дүүргийн Соёлын ордны "А" зааланд болно.
12.00 цагт Хотын захиргаанаас ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хөндөж байгаа асуудлаар Түц эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
15.00 цагт "Хүрэл буга" эрдэм шинжилгээний хурал Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд болно.
15.00 цагт Шинжлэх ухааны паркийн нээлт Мэдээлэл технологийн үндэсний паркт болно.