"Дархан Нэхий" ХК-ийн хувьцаа 11.17 хувиар өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-31 19:02:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 450,715,974.00 төгрөгийн үнийн дүн бүхий 378 640 ширхэг хувьцаа арилжсанаас 8  компанийн хувьцааны ханш өсөв.

 Тодруулбал 12  компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан Нэхий" ХК-ийн NEH хувьцаа 11.17 хувиар, "Талх Чихэр" ХК-ийн TCK хувьцаа 8.79 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл Алтан Дуулга" ХК-ийн ADU хувьцаа 13.43 хувиар, "Увс Чацаргана" ХК-ийн СHR хувьцаа 11.40 хувиар буюу хамгийн их уналттай байлаа. Мөн ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 329,6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 3,196 ширхэг ЗГҮЦ арилжив. Ингэснээр "TOP 20" индекс 0.75 хувиар өсч, 20814.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,428,236,097,369.40 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ