Хөдөлмөрийн баатар Д.Сумъяаг Баруунтуруун сумын Хүндэт тэмдгээр шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Увс аймгийн Баруунтуруун сумын удирдлагууд Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Д.Сумъяаг Баруунтуруун сумын Хүндэт тэмдгээр шагналаа.
Монгол
Улсын
Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн нэрэмжит өсвөр
үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах жүдо бөхийн нээлттэй тэмцээн Улаангом хотноо хоёр дахь өдрөө болж байна.
Уг тэмцээнд Ховд, Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн 400
гаруй тамирчид өрсөлдөж байна. Өсвөрийн жүдочид 24 жинд 96 медалийн
төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж
байгаагаас өнөөдөр
зургаан жингийн ангилалд аваргууд
тодроод байна.
Одоогоор эрэгтэй 27 кг-ын жинд Ховд аймгийн Б.Лхамсүрэн, 30 кг-ын жинд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Б.Батзул, 34 кг-ын жинд Ховд аймгийн Т.Тэмүүлэн, 38 кг-ын жинд Увс аймгийн Тэс сумын Г.Батсайхан нар тус тус аваргалаад байна. Харин эмэгтэй 32 кг-ийн жинд Баруунтуруун сумын Г.Хишигбаяр, 36 кг-ын жинд Улаангом сумын Б.Отгонзаяа нар аваргын алтан медалийг зүүлээ. Тамирчдын шагналыг аймгийн удирдлагууд болон Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Д.Сумъяа, түүний аав М.Доржсүрэн, ОХУ-ын Тува улсын жүдо бөхийн дасгалжуулагч А.Б.Томбулак нар гардуулан өгсөн юм. Тэмцээн маргааш орой өндөрлөнө.