Хүүхдийн тасгийн ачаалал нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-31 15:41:39

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүд томуу томуу төст өвчнөөр өвчлөх нь эрс нэмэгджээ. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 24 ортой ч өнөөдрийн байдлаар 45 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Тасгийн ачаалал хоёр дахин нэмэгдсэн ч эмч мэргэжилтнүүд шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч, эмчилгээ үйлчилгээгээ хийж байгаа гэлээ.

Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдээс харахад хоруу чанарт ханиад ихсэх, цаашид дэлгэрэх хандлагатай байгаа тул бага насны хүүхдэд ханиадны шинж тэмдэг илэрмэгц эмнэлгийн байгууллагад хандахыг эмч, мэргэжилтнүүд анхаарууллаа.

Хоруу чанар гэдэг нь ханиад үүсгэгч нь хор ихтэй учир амархан хүндрэхийг хэлдэг ба ингэж хүндэрсэн ханиад олон эрхтнийг хамрах эрсдэлтэй байдаг аж. Энэ ханиадны шинж тэмдэг нь өндөр халуурах, хоолой боох мөн халуурч гэдэс гүйлгэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна. 

Холбоотой мэдээ