ЭЕШ-ын бүртгэлийг анхааралтай хийхийг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 17:11:23

Сэлэнгэ аймгийн хувьд 2016 онд нийт 1399 төгсөгч ЭЕШ-д бүртгүүлэхээс өнөөдрийн байдлаар Алтанбулаг сумын 57 төгсөгч бүртгүүлээд байна.  

2016-2017 оны хичээлийн жилд Монгол Улсын их дээд сургууль, коллежид элсэх элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчдын бүртгэлийг ЭЕШ-ын журмын дагуу орон даяар интернетээр бүртгэж эхлээд байна. Сэлэнгэ аймгийн тухайд энэ сарын 25-ны өдрөөс эхэлсэн бөгөөд 04-р сарын 05-ны өдөр хүртэл бүртгах юм.

Энэ жилийн тухайд ЭЕШ-нд бүртгэхдээ БҮТ-өөс гаргасан энтернэт гүйлгээ хийхэд зориулагдсан төлбөрийн систем “Paycod”-ийг хэрэглэх гэнэ. Иймд аймгийн БСГ-аас 12-р ангийн багш нар болон мэдээлэл зүйн багш нараар бүртгэлийг маш анхааралтай, зөвлөмжийн дагуу хийлгэх хэрэгтэйг онцгойлон анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд БСШУЯ-ны харьяа БҮТ-өөс гаргадаг “Элсэгчийн сонин”-г төгсөгчид, элсэгч, эцэг эхчүүдэд шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх, ЭЕШ-ын журмыг танилцуулах ажил явагдаж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын хувьд ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн бүртгэлийг хийх аж. Харин Сүхбаатар сумын тухайд өмнөх оны төгсөгчид аймгийн БСГ-т ирж бүргүүлэх юм байна. Сэлэнгэ аймгийн хувьд энэ 2016 онд нийт 1399 төгсөгч бүртгүүлэхээс өнөөприйн байдлаар Алтанбулаг сумын 57 төгсөгчид бүртгүүлээд байна.  

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

 

 

 

 

Холбоотой мэдээ