“Brexit”-д зориулсан дурсгалын зоос гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-30 12:03:07

ЛОНДОН. /ТАСС/. Их Британийн Европын Холбооноос гарахыг тохиолдуулан гаргах дурсгалын зоосыг 2019 эргэлтэд оруулна гэж тус улсын Сангийн сайд Филип Хаммондын парламентын доод танхимд танилцуулсан төсвийн мэдээнд дурджээ.


"Чухал ач холбогдолтой үйл явдлуудыг мөнхжүүлэх уламжлалын хүрээнд Эзэн хааны зоос үнэт эдлэлийн ордон Их Британийг Европын Холбооноос гарахыг тохиолдуулан зоос гаргана” гэж баримт бичигт дурджээ.


Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, энэ зоос нь 50 пенсийн мөнгөн зоос байх аж. Зоосны нэг талд уламжлал ёсоор хатан хаан II Елизаветагийн хөргийг дүрсэлсэн байх бол нөгөө талд нь “Бүх үндэстэнтэй эв найрамдалтай байх” гэсэн бичиг байх аж.

Холбоотой мэдээ