“Увс нуур цом 2018”-ын эзэн тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-10-29 22:15:06


   Увс /МОНЦАМЭ/. Увс аймгаас төрөн гарсан үндэсний бөхийн “Аваргуудын” нэрэмжит “Увс нуур цом 2018 үндэсний бөхийн чуулга барилдаан энэ сарын 27-28-ны өдрүүдөд Увс аймгийн Спортын ордонд болж өнгөрлөө. Уг барилдаанд Улсын начин цолтон нэг, аймгийн арслан цолтон тав, аймгийн заан цолтон гурав, аймгийн харцага цолтон найм, аймгийн начин цолтон долоо, сумын заан цолтон 20, сумын харцага цолтон гурав, сумын начин цолтон гурав, залуу бөх нэг, нийтдээ 51 бөх хоёр өдрийн турш тойргийн журмаар барилдаж дүнгээ гаргалаа

Нэгдүгээр байранд 48 даваагаар аймгийн заан О.Түмэн орж “Увс нуур цом 2018”-ын эзэн болсон байна. Харин 2-р байранд 48 даваагаар аймгийн заан Т.Хайдав, 3-р байранд 47 даваагаар аймгийн начин Д.Цэнд-Аюуш, 4-р байранд 46 даваагаар аймгийн начин Г.Цоггэрэл, 5-р байранд 45 даваагаар аймгийн заан Б.Болдбаатар нар оржээ. Тэрчлэн уран барилдааны шагналыг сумын заан Н.Сүхбат, уран гараа дэвээтэй бөхийн шагналыг сумын заан Б.Бандибаатар хүртсэн байна.

                                                                                                                                                                 Б.Батхүү 

 

Холбоотой мэдээ