“Найзууд” цувралын жүжигчнийг хулгайн хэрэгт сэжиглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-25 17:05:29

МОСКВА. /Би-Би-Си/. Их Британийн Блэкпул хотын цагдаа нар нэгэн дэлгүүрийн ажиглалтын камерт буусан хулгайчийн дүрс бичлэгийг “Фэйсбүүк” хуудастаа байршуулжээ. Нэг сагс шар айраг гартаа барьсан хулгайчийн төрх нь алдарт “Найзууд” цувралын Росс Геллерийн дүрийг бүтээсэн жүжигчин Дэвид Швиммертэй тун төстэй болохыг олон нийтийн сүлжээний хэрэглэгчид анзаарчээ.


Олон нийтийн сүлжээнд шуугиан дэгдээсэн уг бичлэгийн доор олон хүн “энэ бол Росс Геллер байна” гэж бичжээ. Олон хүний хошигнолд хариу болгон жүжигчин Дэвид Швиммер өөрөө энэ бичлэгт сэтгэгдлээ үлдээжээ. “Энэ хүн бол би биш гэж амлая. Та бүхний харж байгаачлан би энэ үед Нью-Йорк хотод байсан” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.


Цагдаа нар ч гэсэн энэ хэрэг болох үеэр Д.Швиммер Их Британид байгаагүй болохыг өмнө нь батлан мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ