"Уул уурхайн салбарт хүний эрхийг хангах нь" сэдвээр лекц уншина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХЭҮК, "Нээлттэй нийгэм" форум ТББ хамтран "Уул уурхайн салбарт хүний эрхийг хангах нь" сэдэвт лекцийг энэ сарын 23-нд Засгийн газрын 11 дүгээр байранд зохион байгуулна.
Лекцийг Австралийн Күинсландын их сургуулийн судлаач, доктор Д.Бямбажав унших юм.
Тус лекцийн хүрээнд хүний эрхийн асуудлыг нухацтай авч үзэхгүйгээр Монгол Улсад бизнесийн салбар ялангуяа эрдэс баялаг, дэд бүтцийн салбар тогтвортой хөгжих боломжтой юу, хүний эрхийг хангах нь бизнесийн салбарын үүрэг хариуцлага мөн үү, энэ асуудал бизнест үзүүлэх өөр нэг дарамт мөн эсэх, хүний эрхийн хамгаалал бизнест ямар ач холбогдолтой вэ зэрэг тодорхой асуултад хариулт эрж, шийдлийг дэвшүүлж, санал бодлоо солилцох аж.
Лекц нь хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй.
Б.Туул