Банк иргэдэд нээлттэй ажиллав

Орон нутагт | Сэлэнгэ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 17:59:18

Монгол Улсын арилжааны ууган банк “Капитал” банкны Сэлэнгэ салбарын хамт олон Сэлэнгийн иргэдтэйгээ ойртон, хамтарч ажиллах, тэдэнд боломжтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор банкаа танилцуулсан өдөрлөгийг энэ өдөр зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааны үеэр иргэдэд банкныхаа бүтээгдэхүүнийг танилцуулах, хадгаламж нээх үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ “Капитал” банкийг хэн сайн мэдэх вэ? “АХА” тэмцээнийг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд оролцсон иргэдэд халуун цай, кофе, чихрээр үйлчлэхийн зэрэгцээ хадгаламж нээлгэсэн иргэдэд гарын бэлгээ гардууллаа. Мөн АХА тэмцээнд түрүүлсэн иргэнд “Капитал” банкны дурсгалын зүйлээр урамшууллаа.  

Ч.Отгонцэцэг

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд