Тагтнаас унах гэсэн эмэгтэйн амь насыг аварлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-10-09 12:48:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнгөрөгч шөнө НОБГ-т яаралтай дуудлага өгснөөр хүний амь насыг аварчээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны 4 дүгээр давхрын тагтнаас эмэгтэй хүн унах гээд байна гэсэн дуудлага өчигдөр шөнө ирсэн байна. Дуудлагын дагуу НОБГ-ын 7 алба хаагч хоёр автомашинтай 00.42 цагт очиж 42 настай эмэгтэй Б-г авран цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Тухайн эмэгтэй Төв аймгийн Лүн сумын харьяат иргэн байв гэж НОБГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ