Борис Немцовын дурсгалд зориулсан жагсаал болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБямба гаригт Москва хотноо сөрөг хүчний удирдагч Борис Немцовын дурсгалд зориулсан жагсаал тайван болж өнгөрөв.
Цугларагсад Москвагийн төвийн ”Бульварное кольцо”-гоос “Пушкины талбай” хүртэл явж, “Академич Сахаровын өргөн чөлөө”- “Садовое кольцо” хоёрын огтолцоо хүртэл явж өнгөрөв. Үүний дараа ихэнх хүмүүс “Москворецкий мост” гүүрээр гарч яг нэг жилийн өмнө бусдын гарт буудуулж амиа алдсан газарт нь цэцэг өргөв. Жагсагчдын дунд Оросын сөрөг хүчний удирдагчид ерөнхий сайд асан Михаил Касъянов, Алексей Навальный, Илья Яшин, нэрт сэтгүүлч Олег Кашин, Леонид Парфенов, сөрөг хүчний лидер эцэг хүү Гудковынхан байжээ. Жагсаалд 7,5 мянган хүн оролцсон гэсэн албан ёсны мэдээлэл өгсөн ч сөрөг хүчнийхний өөрсдийн гаргасан тоогоор 24 мянга гаруй хүн оролцсон гэжээ.
Москва хот. А.Огторгуймаа