"Бүс нуур"-т осолдсон хүний цогцсыг Шүүхийн шинжилгээний тасагт хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-04 10:06:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүргийн нутагт байрлах “Бүс нуур”-т морьтой хүн осолдож сураггүй алга болсон гэх дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтэс эрэн хайх ажиллааг явуулж уг иргэнийг уснаас гаргажээ.

Энэ сарын 2-ны өдөр ирсэн шуурхай дуудлагаар Налайх дүүргийн ОБХ-ийн дарга, хурандаа Г.Баттөгсөөр ахлуулсан 5 албан хаагч,1 автомашин, завь иж бүрэн шумбах хэрэгсэлтэй НОБГ-ын Аврах анги 105-ийн уснаас эрэн хайх бүлгийн бүрэлдэхүүнтэй ажиллаж өчигдөр өглөөний 8 цаг 54 минутад 28 настай иргэн О-г нуурын гүнд осолдож нас барсан байсныг гарган авав. Цогцсыг  Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн шүүх шинжилгээний тасагт хүлээлгэн өгчээ. Иргэдийг усанд осолдох, болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалан, урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулав. 

Холбоотой мэдээ