ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Увс аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-04 10:13:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ОБЕГ-аас Увс аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 5-8-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангажээ.

Сургалтын удирдагчаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян ажиллаж байгаа бөгөөд тэрээр өнөөдөр сургалт явуулах, бэлтгэлийн бэлэн байдалтай танилцлаа. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу Тариалан, Улаангом сумын иргэдийг нүүн шилжүүлэх, газар хөдлөлтийн улмаас үүссэн нурангиас аврах ажиллагаа, өндөр уулнаас эрэн хайх болон мал, амьтны халдварт өвчний үед ажиллах хээрийн хүн, малын эмнэлэг дэлгэх зэрэг дадлага сургуулиудыг зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ