Сирийн гал зогсоох дэглэм Туркийн зорилгыг нураана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-26 10:12:17

МОСКВА. /TASS/. ОХУ, АНУ-ын тохиролцсон Сирид гал зогсоох дэглэмийг Туркийн Ерөнхийлөгч эрс буруушаасан нь Сирийн курдуудыг дарж, иргэд нь суурьшдаг газар нутагт хяналтаа тогтоох гэсэн Анкарагийн бүтэлгүй зорилгыг илтгэж байна гэж шинжээчид үзжээ.

Бидний саналыг авалгүй Сирид гал зогсоох дэглэм тогтоох нь “шударга бус” алхам юм гэж Режеп Тайип Эрдоган мэдэгдсэнийг Туркийн үндэсний телевизээр мэдээлжээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын талд ашигтай байр сууриа дэмжиж байна гэж тэрбээр Өрнөдийн орнууд, ОХУ, Ираныг буруушаасан байна. Мөн тэрбээр, террорист байгууллага гэж Туркт зарласан Курдын Хөдөлмөрийн намд зэвсэг нийлүүлж, тус бүлэглэлтэй Сирийн курдууд нягт холбоо тогтоож байгааг буруушаасан байна.

Турк, Сирийн курдуудын аль нь АНУ-ын холбоотон болохыг тодорхойлохыг тэрбээр АНУ-аас хүсээд, курдуудыг террорист байгууллага хэмээн зарлаж, “Лалын улс” болон “Жабхат аль-Нусра” бүлэглэлийн босогчдоос гадна тэднийг гал зогсоох дэглэмээс тусгаарлах хэрэгтэй гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ