34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-25 13:18:22

Сангийн сайд Б.Болор өнөөдөр "Сайдын цаг" уулзалтад оролцож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн урьдчилсан дүнгээр мэдээлэл хийлээ.

Тус хуулийн хэрэгжилт энэ сарын 20-ны өдрийн байдлаар 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус чөлөөлсөн болохыг Сангийн сайд мэдээлийн эхэнд онцлоод эдгээр тоонууд эцсийн байдлаар нэг их өөрчлөлт орж болзошгүй, гэхдээ огцом өөрчлөлт орохгүй байх.

Энэхүү орлогыг ил болгохтой холбоотой иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварын тайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан гэсэн юм.

Түүнчлэн 2007 онд татварын өршөөлийн хуулийг хэрэгжүүлж байсан. Тухайн үед нийт 4,5 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болж байсан бол 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болсон байна. Сайдын мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт асууж, хуультай холбоотой зарим асуудлыг тодруулсан юм.

-Хууль хэрэгжиж дууссан хоёрдугаар сарын 20-нд программ гацсан талаар ААН-ээс гомдол ирүүлээд байна. Энэ асуудал дээр тайлбар өгөхгүй юу?

-Энэ асуудлыг өнгөрсөн даваа гарагийн шуурхай хуралдааны үеэр ярьсан. Тэдгээр аж ахуй нэгжүүдийг бүртгэх тал дээр хуулийн хүрээнд ямар боломж байна гэдгийг бид судалж байна. Ямар нэгэн байдлаар энэ асуудлыг шийднэ.

-Их хэмжээний нуусан хөрөнгө орлого ил боллоо. Хөрөнгө орлогоо ямар шалтгааны улмаас нуун дарагдуулж буй талаар нэгдсэн тайлан мэдээлэл гарсан уу. Үүнтэй холбоотой дараагийн авах арга хэмжээ юу байх вэ?

-Олон улсын байгууллагуудын судалгаагаар манай оронд далд эдийн засаг цэцэглэж байна гэсэн судалгаа гардаг. Энэ судалгаан дээр үндэслэн уг хуулийг өргөн барьсан. Хэрэгжилтийн үр дүн нь сайн гарлаа. Асуудлыг тодруулахаар ажиллаж байна. Нарийн судалгаа хийж дуусаагүй учраас  хариу гарахаар нь хэвлэл мэдээллийнхэнд хандана гэв.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ