Хүссэн мэдээллээ 1900-1516 дугаарт залгаж лавлах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-09-18 16:57:20

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт бүх төрлийн мэдээллийн лавлах үйлчилгээний 1900-1516 тусгай дугаарын утас ажиллаж эхэллээ. Дээрх дугаар руу залгаr Дорнод аймагтай холбоотой бүхий л төрлийн мэдээ мэдээллийг лавлах боломжтойгоос гадна такси дуудлагын үйлчилгээ авч болно.

Одоогийн байдлаар нийт мэдээллийн баазынхаа 60 хувийг бүрдүүлээд байгаа гэж шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус лавлах төвөөс мэдээлэв. Бүтэн 24 цагийн турш гурван ээлжээр таван оператор ажиллаж, иргэдийг хүссэн мэдээ мэдээллээр хангаж ажиллах юм. Энэ нь тус аймагт өргөн хүрээнд ажиллаж  буй анхны лавлах утас  юм.

Дашрамд сонирхуулахад, Дорнод аймгийн төвийн 200 гаруй иргэдийн дунд дуудлагын такси үйлчилгээ нэвтрүүлэх шаардлагатай эсэх талаар санал асуухад 98 хувь нь тийм гэсэн хариулжээ.

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ