Ажилчдынхаа хүнсэнд зориулж 40 га талбайд хүнсний ногоо тариалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-09-20 14:18:56

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Цайрт минераль ХХК-ийн хамт олон ургацаа хурааж эхэлжээ. Ажилчдынхаа хүнсний ногоог өөрсдөө тариалдаг тус хамт олон энэ жил 40 га талбайд төмс, байцаа, сонгино, лууван дөрвөн хүлэмжинд огурцы, помидор, улаан ногоон чинжүү зэрэг нарийн ногоо тарьсан байна. Хүлэмжийн тариалалт нь жилийн дөрвөн улирал тогтмол явагддаг аж.

Энэ жилийн хувьд зөвхөн төмс 20 гаруй тонныг хураахаар төлөвлөсөн аж. Хураасан ногоогоо зориулалтын зооринд хадгалж, улмаар ажилчдынхаа бүтэн жилийн хэрэгцээг нөөцөлдөг гэнэ. Зориулалтын талбайд технологийн дагуу төмс, хүнсний ногоогоо тарьдаг.

Дээрээс нь ямар нэг бордоо ашигладаггүй учир ногооны ургалт, амт шим сайн байдаг гэлээ. Тус компани хавар тариалалтын улирал эхлэх үед Баруун-Урт сумын 4-5 иргэнийг түр ажлын байраар хангаж ногооны тариалалт, арчилгаа, хураалтыг хийлгүүлдэг. Мөн тухайн иргэдээс идэвхтэй сайн ажилласан хүнийг уурхайдаа тогтмол ажилчнаар авах тохиолдол ч байдаг аж.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ