Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцав

Орон нутагт
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 14:32:30

Увс аймгийн төвийн хуучин, шинэ хоёр Дулааны станц энэ сарын 15-наас эхлэн хэрэглэгчдэд дулаан халаалт өгч байна. 


Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн өчигдөр аймгийн төвийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээр явж өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь очиж танилцлаа.
Аймгийн төвийн ихэнх хэрэглэгчид хуучин, шинэ хоёр уурын зууханд холбогдсон бөгөөд алслагдсан зарим сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагууд жижиг оврын уурын зуухнаас халаалт авдаг юм. Эдгээрээс энэ жил Ахлах 4-р сургууль, 1-р цэцэрлэг, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс болон баруун бүсийн “Алтан үе” ахмадын сувилал, “Ойрад” театр, Цогцолбор 1-р сургууль зэрэг байгууллагыг Дулааны 2-р станцтай холбох шугам сүлжээний ажил хийж, дуусах шатандаа оржээ. 
Өнгөрсөн жил шинэ дулааны станцад холбогдсон байгууллагуудын хувьд ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй, өвлийг өнтэй давсан байна. Тус станцын хамт олон өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайн хангасан гэдгээ аймгийн Засаг даргад танилцуулж байлаа. 
Тэрбээр мөн Цогцолбор 2-р сургуулиар орж, шугам сүлжээний засварын ажлын гүйцэтгэлтэй танилцан, ямар нэгэн хүндрэл бэрхшээл байгаа эсэх талаар багш нараас тодруулсан юм.
 

Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд