Хар тамхины хэрэгт холбогдсон А гэгч нь ИХШХЕГ-т ажилладаггүй

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2016-02-24 13:34:59

"Сүүлийн үед ИХШХЕГ-ын ажилтан хар тамхины хэрэгт холбогдлоо" гэх ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаатай холбогдуулан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар /ИХШХЕГ/-аас дараах мэдэгдлийг гаргав.

Уг мэдэгдэлд, “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчдаас хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүн байхгүй бөгөөд өдөр тутмын сонин, цахим сайтуудад нийтэлсэн 1988 онд төрсөн А гэгч иргэн тус байгууллагад ажилладаггүй болно” хэмээжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ