Идэрчүүдийн ААШ Волейболын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 12:22:09

Хэнтий аймгийн 2016 оны Идэрчүүдийн аймгийн аварга шалгаруулах /ААШ/ Волейболын тэмцээн боллоо.

Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн сайд М.Зоригт оролцож, Хэрлэн 4-р сургуулийн багш н.Гэрэлмандахыг Тэргүүний залуу медиал, Ахмад тамирчин Бишиндээг спортын мастер цолоор тус тус шагнав.

Энэхүү тэмцээнд нийт 34 багийн 280 тамирчин оролцсноос эмэгтэй баг тамирчдаас спортын мастер н.Нэргүй дасгалжуулагчтай Хэрлэн-1-р сургууль тэргүүн байр эзэллээ. Мөн Гэрэлмандах дасгалжуулагчтай Хэрлэн -4-р сургууль дэд байрт, удаах байрт н.Батболд дасгалжуулагчтай Бор-өндөр сумын баг тамирчид тус тус эзлэв.

Эрэгтэй баг тамирчдаас н.Гэрэлмандах дасгалжуулагчтай Хэрлэн 4-р сургууль тэргүүн байр эзэлсэн бөгөөд н.Баатар дасгалжуулагчтай Батноров сумын баг тамирчид дэд байрыг эзэллээ. Мөн шилдэг холбогчоор Хэрлэн 1-р сургуулийн эрэгтэй тамирчин  Т. Билгүүн, эмэгтэй тамирчин А.Долгорсүрэн нар шалгарчээ. Шилдэг Хамгаалагчаар Хэрлэн-4-р сургуулийн тамирчин Б.Хишигжаргал,С.Тунамал нар шалгарав. Шилдэг довтлогч эрэгтэй тамирчин Бор-өндөр сум Б. Дарханбаатар, Батноров сум эмэгтэй тамирчин М.Мөнх-Ану нар шалгарсан бөгөөд Тэгш тоглогчоор Батширээт сумын эрэгтэй тамирчин М.Од-эрдэнэ , Хэрлэн 4-р сургуулийн  эмэгтэй тамирчин Б. Дөлгөөнмаа нар тус тус шилдгээр шалгарлаа.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ